Монголын загварын ертөнцөд өнгөлж яваа залуусын нэг бол О.Билгүүн.

Өдгөө 30 насны босго алхсан тэрээр загвар өмсөгч болоогүй бол дуучин болох байсан тухайгаа дурсаж, С.Жавхлан гавьяатын “улаан фен” явснаа нуусангүй. Тэрээр дунд сургуулийн сурагч байхдаа С.Жавхлангийн “Миний найз” дууг дуулж нэгэн тэмцээнд тэргүүлж байжээ.
Энэ тухайгаа тэрээр “Миний хамгийн дуртай дуучдын нэг. Тээр жил С.Жавхлангийн “Миний найз” дууг дуулаад тэргүүн байр эзэлж, Хайдав багш шавиа болгон СУИС-д шууд орох эрх авч байж билээ. Бүх CD нь надад байгаа. Ээж минь төрсөн өдрийн бэлэг болгон өгч байж билээ” хэмээн дурссан байна.