УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг хэр баргийн эмэгтэй хүн үүрч чадахаараагүй хүнд ачааг төвөггүйхэн үүрээд явдаг чадварлаг эмэгтэй гэж үнэлдэг.

Охиноо мэдлэг, ур чадвартай хатуужилтай нэгэн болгохын төлөө дэргэдээ байлгаж, өөрөө дадлагажуулж шарк болгосон нь түүний хичнээн чадварлаг болохыг нотолж байна.

Охин нь харин ээжийнхээ бизнест туслахын зэрэгцээ, нөхөр дөрвөн хүүхдээ хайр халамжаар дутаахгүйхэн шиг ажиллаж амьдарч байгаа. Цахим орчинд хүчирхэг ээж, Шарк охины зураг хандалт их авч байна.

Шарк бүсгүйн дөрвөн үрийнх нь нэг нь 10-р Богдоор тодорсон тул сүүлийн үед нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа гэх мэдээлэл бий. Нөхөр, үр хоёр нь АНУ-д шашны соён гэгээрэлд шамдаж байгаа энэ цаг үед Шарк маань харин завгүй ээжийн бизнес эрхлэгчийн амьдралаар амьдарч байна.