Монголын урлагт өөрийн дуу хоолой, авьяас билэг, амьдралын дуулианаараа тодорч явдаг уран бүтээлч бол жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт.

Гурван эхнэрийн нүүр үзсэн хэмээн цоллуулдаг түүнд үзэгчид хайртай.
Өдгөө Өлзий хэмээх сэтгүүлч бүсгүйг амьдралын ханиа болгосон тэрээр эхнэрээсээ уучлалт гуйж “Ажил дуусаагүй байхад олон залгалаа гэж уцаарлаж байсныг минь уучлаарай гэргий минь” хэмээн цахим хуудаснаа бичсэн нь олны анхаарлыг татав.

Учир нь жүжигчин залууг ухааруулсан үгс ердөө энэ…

“Нөхрөө ирж байна уу, ирж байна уу гээд асуугаад байдаг нь ямар шалтгаантай вэ?
Дутууг минь нэмдэг тал минь болохоор, дундуурыг минь дүүргэдэг хагас минь болохоор

Хамтдаа байвал жаргадаг болохоор, хонгор үр нь баясдаг болохоор, ахин дахин залгадаг юмаа.

Халуун хоолоо идчихээсэй гээд, харьж ирээд амарчихаасай гээд, хайртай үртэйгээ тоглочихоосой гээд, халуун энергиэрээ гэрээ дүүргээсэй гээд ахин дахин залгадаг юмаа.


Угаасаа тэгээд нөхрөө ирж байна уу гэхгүй хэнийгээ ирж байна уу гэхэвдээ”.