Хотыг доргиож, олны анхаарал татсан тансаг хурим хийсэн “Маск” продакшны жүжигчин Д.Бямбадорж, Б.Ариунчимэг нар хоёр тийш болоод дөрвөн оныг үдсэн.

Хэн, хэнийхээ анхны хайр нь байж, мөрөөдлийн хуримаа хийгээд амжсан тэд хуримынхаа нэг жилийн ойгоор хамтын амьдралдаа цэг тавьсан гэдэг.

Харин өнгөрсөн жилийн өдийд Ари буюу Ариунчимэг хоёр дахь амьдралаа эхлүүлж, бяцхан үрээ өлгийдсөн. Шинэхэн амьдралаа эхлүүлээд, шинэхэн гишүүнээ хүлээж авсан бүсгүй нөхрөө тэр бүр олны өмнө ил гаргаж байгаагүй. Гэхдээ өмнөхөөсөө дутахааргүй аз жаргалтай, бүтэн амьдралтай явж буйгаа илэрхийлсээр буй.
Жүжигчин бүсгүйг өмнөх амьдралаасаа салаад гундаж явахад түшиж тулж, хоёр дахь амьдралаа эхлүүлсэн энэ залуу.

 

Үеийн залуусаасаа дутахааргүй мэдлэг боловсролтой тэрээр эхнэртээ ихээхэн халамжтай, хайртай нэгэн гэсэн шүү. Залуу хосуудад аз жаргал хүсэе.