Монгол HD” телевизийн зохион байгуулдаг “The Voice Mongolia” шоуны гуравдугаар улирлын дугаар үзэгчдийн хүртээл болж буй.

Өнгөрөгч ням гаригт тус шоунд оролцогч Эгшиглэн хэмээх 18 настай охины дуу хоолой үзэгчдийн анхаарлыг татаж, сонирхлыг төрүүлж буй.


Оросын алдарт дуучин Анна Викториа Германыг санагдуулам дуу хоолойтой энэ охин өдгөө Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 1-р курсын оюутан ажээ. Дуу хоолой шигээ гоо үзэсгэлэнтэй Эгшиглэн охины талаар олны танил хүмүүс өөрсдийн комментоо үлдээж буй. Харин түүнийг дасгалжуулагчаар ажиллахаар болсон Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Яг миний охинтой чацуу. Дээрээс нь нэр адилхан…” гэжээ.