Гоёл-2020 оны отгон топ модель Д.Долгион цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг. Тэрээр тус байгууллагын иргэний зөвлөлийн гишүүн бөгөөд байгууллын үйл ажиллагааг иргэдэд хэрхэн хүртээмжтэй ажиллах тал дээр үзэл бодол, байр сууриа илэрхийлэн үйл ажиллагаанд нь хувь нэмэр оруулдаг ажээ.

Түүнийг өчигдөр цагдаагийн байгууллагаас иргэний зөвлөлийн “сайн” гишүүн хэмээн урамшуулсан байна.

Д.Долгионы хувьд дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, 66 жилийн түүхтэй “Miss Universe” тэмцээний анхны Монгол мисс. Мөн “Мисс Монголиа-2012” тэмцээний ялагчаар тодорч, арлын оронд эх орноо төлөөлөн “Miss International 2012” тэмцээнд оролцож явсан түүхтэй нэгэн.