2022.01.31/ XVII жарны цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн сүүлийн өдөр буюу битүүн маргааш тохионо. Битүүний өдөр цээрлэх vйлийг хүргэж байна.

Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг.

Энэ шөнө айлд хоновол сvнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэ мжилж, буян хишгээ тогтоож буй хэр эг.

Битүүний өдөр нохой зо дохыг цээрлэнэ.

Зо двоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.

Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ.

Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чө тгөр ам долоож, яр шарханд баригдана.

Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чө тгөр хо рлоно хэмээн үздэг.

Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.

Гэр орондоо хэл ам хэ рүүл шуу гиан хийх, өндөр дуугаар чанга ба рхирахыг цээрлэнэ.

Эс дагаваас шинэ ондоо хэрvvл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.