“Яг түүн шиг” шоуны хөтлөгч гэдгээрээ илүүтэй олонд танил болоод буй хөтлөгч Б.Болд телевизийн урлагтай амьдралаа холбоод багагүй хугацааг өнгөрөөсөн.
Энэ хугацаанд завгүй хөдөлмөрлөснийхөө үр дүнд шинэхэн байрандаа орж буй баярт мэдээгээ өнгөрсөн наймдугаар сард хуваалцаж байсан. Гэр хорооллын гэх Дэнжийн 1000-аас амьдралаа эхлүүлсэн тэрээр хоёр сайхан охинтой.
Оюутан байхаасаа аав болж, эцгийн үүргээ ухамсарласан тэрээр нэг охинтойгоо авхуулсан зургаа цахим хуудаснаа нийтлэсэн байна.