Монгол улсаас Бүгд найрамдах Куба улсад Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар суугаа Ш.Батцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан элэг нэгт монголчуудаасаа уучлал хүслээ.

Тэрээр “Өглөөний мэндээ уучлалаар эхлүүлье. Цагаан сарын баярыг тохиолдуулан улс орноо сурталчилах, иргэдтэйгээ золгох явцад дипломат ёслолын алдаа гаргасан үйлдэлдээ албан ёсоор өргөн олон түмнээсээ уучлал гуйж байна” гэжээ.


Мөн тэрээр “Эзэн Чингис хаанаа ихэд хүндэтгэн залдаг хүн бэлэг-нд ирсэн хивсээ өлгөж амжилгүй алдаа гаргасан нь үнэн болно.

Бүх хүнээс зэмлэл хүлээн авч уучлал албан ёсоор гуйж байна. Хивсээ байрлуулж өлгөлөө” хэмээн онцолжээ.