www.Tac.mn сайт нь Монгол уран бүтээлчдээ алдаршуулах, бүтээлийг олон нийтэд сурталчлах зорилгоор “Artist Mongolia” пэйжийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Онцлох уран бүтээлч” буланг нээж байна. Бид энэ удаад “Монгол Зураг” Нийгэмлэгийн гишүүн зураач, “ Монгол домог туульс холбоо ”-ны гишүүн залуу зураач Даринчулууны Эрдэнэчулуу оролцож байна.
Тэрээр Монгол туулийг Монгол зургийн аргачлалаар зурж, уран бүтээлээ туурвидаг ба бага наснаасаа “Гэсэр, Жангар” туулийг шимтэн уншиж өссөн юм.
Мөн монгол зургийн ертөнц, хэдэн хүчин зүйлсийг бүрдүүлчих юм бол дэлхийд контентийн түвшинд гарахад хангалттай нөөц баялаг бидний Монгол туульд агуулагддаг талаар, “Гэсэр” туулиар туурвисан бүтээлийн дүрүүдийн шинж, онцлогийн талаар ярьж, бодож, уран бүтээлдээ хэрэгжүүлэх алсын зорилго өвөртлөн яваа чадварлаг залуу зураачдын маань нэг юм.
1991 Улаанбаатар хотод төрсөн
2009-2013 Дүрслэх урлагийн дээд сургуульд монгол зургийн анги Бакалавр
2014 “ЖУР” арт студи үүсгэн байгуулсан
2017 “Монгол Зураг” Нийгэмлэгийн гишүүн зураач
2018 “ Монгол домог туульс холбоо ” гишүүн зураач
Бие даасан үзэсгэлэнгүүд:
2001 “Алтан Буга” бие даасан үзэсгэлэн, Монголын Хүүхдийн Ордон, Улаанбаатар
2003 “Гурван настай Гунан улаан баатар” бие даасан үзэсгэлэн, Монголын Хүүхдийн ордон
Хамтарсан үзэсгэлэнгүүд:
2003 Японы Канагава мужийн дүрслэх урлагийн нийгэмлэгээс зохион байгуулсан Азийн хүүхдүүдийн зургийн үзэсгэлэн, Япон
2014 “ Алтан бийр ” залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн, МУЭ
2014 “ Мөнгөн мод ” хамтарсан үзэсгэлэн, МХО
2014 “ Монгол зураг нийгэмлэгийн” уран бүтээлчдийн үзэсгэлэн, МУЭ
2015 “Хавар” уран бүтээлчдийн үзэсгэлэн, МУЭ
2016 “ Алтан бийр ” 10 жилийн ойн үзэсгэлэн, МУЭ
2016 “Гранд-Арт” үзэсгэлэн, Монголын Уран Зургийн Галлерэй
2016 “DIAS 2016” Дэйжионы олон улсын уран зургийн Үзэсгэлэн, Солонгос
2017 “Монгол зураг нийгэмлэг”- ийн үзэсгэлэн, БУМ арт галлерей
2017 “MAYARA” брэндийн нээлтийн үзэсгэлэн, Занабазарын музэй
2018 “Гранд-Арт” үзэсгэлэн, Монголын Уран Зургийн Галлерэй
2020 “Монгол зураг 2020” Монголын урчуудын эвлэл
Шагнал:
2012 Таталбар зургийн уралдаан, 3-р байр, ДУДС
2012 “ Оны шилдэг оюутан ” ДУДС
2012 “ Оны шилдэг оюутан ” СУИС
2013 “Төгсөлтийн Шилдэг дипломын ажил” Гэсэр тууль , ДУДС
2013 Манлайлагч оюутан медаль, Монголын Oюутны Холбооны дээд шагнал
2013 “Хөх толбот ахан дүүс” Монгол Солонгосын зураачдын хамтарсан үзэсгэлэн, 1-р байр
2014 “ Алтан бийр ” үзэсгэлэн, “Гэсэр тууль” бүтээлээр Алтан бийр цом , МУЭ
2014 “Tiger translate” streets neon уралдаан, 3-р байр
2015 “Ёнкома манга” тэмцээн Японы элчин сайдын нэрэмжит шагнал
2017 ICA, Illustrator Contest Asia-Азийн орнуудын дижитал график зургийн тэмцээн Шүүгчдийн нэрэмжит шагнал
2018 “Гранд-Арт” 10дахь удаагийн үзэсгэлэн, Монгол зургийн төрөлд Тусгай байр
2018 Швецарийн элчин сайдын яамнаас зохиогдсон тэтгэлэгт хөтөлбөр, Швецарийн элчин сайдын нэрэмжит шагнал
Ажилласан номын зургууд:
2004 “Агаар-1” хөгжмийн боловсролд зориулсан номын зураг
2005 “Агаар-2” дуурь, балетын боловсролд зориулсан номын зураг
2009 “ Чулуудын нүүдэл ” анхны зурагт номоо \комикс\ гаргасан
2010 “Зургийн авьяас” ном Жалайр Батбаяр, зураг нийтлэл хэвлэгдсэн
2015 “Buongiorno” Монгол-Италийн боловсрол соёл судлалын төвөөс эрхлэн гаргасан зурагт сурах бичгийн номын зураг
2016 “Буддын шашин ба Монгол ёсон” номын зургийг монгол зургийн аргаар хийсэн
Ажилласан түүх
2003-2005 “Тоншуул” сэтгүүлд чимэглэлийн зураач
2006-2008 Комик номны зураач
2009-2010 Оюутны удирдах зөвлөл, ДУДС
2010 Солонгосын уран бүтээлчтэй хамтарсан “Land art” төсөл, Хүй долоон худаг
2013 “Цагаан дарь эх” кинонд орлон тоглогч, болон туслах зураач
2014 “Хурмастын дайчид” бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино төсөл , ахлах зураач
2013-2015 Тайзны зураач \Оюу толгой,Хүннү малл, Эм-Си-Эс Кока Кола\
2014 Үндэсний их баяр наадмын урилга ,тасалбар,танилцуулгын зураач, дизайнер
2015 “Найрсаг Улаанбаатар”соёл урлагийн төсөл 350м2 ханын зураг,ахлах зураач
2016 ACEM-н 11 дэх удаагийн уулзалт, соёлын арга хэмжээнд зориулсан “Алтан тэвшийн домог” 46м монументаль ханын зураг, ерөнхий зураач
2017 “Их улс” зочид буудал захиалгат монгол зургийн бүтээлүүд
2017-2019 “Маяара” брэндийн ерөнхий зураач, дизайнер
2018-2019 “Бурхны шашин ба Монгол орон” 100 метр Монгол зургийн ахлах зураач
2019 “Алтан хаан” уран зургийн галерей, гэрээт зураач
2019 Faro Technology Solution компанид график дизайнер
2019 “Монгол Зураг” нийгэмлэгийн график дизайнер
2020 “HUNNU GRILL” дижитал арт дизайнер
Утас: 976-99944448
E-mail: [email protected]
Instagram: darinchuluu
Facebook: Erdenechuluu Darinchuluu
Facebook page: Arc of JUR
Эх сурвал: https://www.facebook.com/ART.SANDUI/
Түүний уран бүтээлүүдээс хүргэж байна.