Сэжигтэй байгууллага: “Туяарах” салон хүний эрхэнд халдаж хувцас солих өрөөнд камер байрлуулжээ

“Бид таныг хүндлэлд хүргэнэ” уриатай “Туяарах” VIP салоны хамт олон хүний эрхийн наад захын ойлголтгүй хамт олон бололтой. Үйлчлүүлэгчийн хувцас солих өрөөнд хяналтын камер байрлуулжээ.

Өөрөөр хэлбэл дэлхийн аль ч улс орон хувцас солих өрөө болон бие засах өрөөнд хяналтын камер байрлуулдаггүй бөгөөд энэ нь хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх үндсэн ганц зорилготой юм.

Гэтэл “Туяарах” салон эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд хяналтын камер байрлуулаад зогсохгүй, үйлчлүүлэгчээ доромжилж, хүний эрх чөлөөнд халдсан энэ үйлдэлдээ захирал, менежер, ресепшин нь огт ичиж зовохгүй байгаа аж.

Үйлчлүүлэгчийн хувьд камер байгааг хувцас солих үедээ харсан бөгөөд энэ талаар тус салоны угтагч, менежер, захиралд хэлэхэд хүний эрхэнд халдсан үйлдэлдээ гэмших бус харин хэл амаар гутаан доромжилсон байна.

Уг камерыг хэзээ байрлуулсан нь тодорхойгүй байгаа юм. Учир нь тус салоны тааз нь өндөр бөгөөд үйлчлүүлэгчид тэр бүр анзаарах боломжгүй аж. Үүнээс үзэхэд тус газраар үйлчлүүлсэн бүсгүйчүүдийн нүцгэн, шалдан зураг бичлэгийг тус салоныхон хүссэн үедээ харах боломжтой гэсэн үг юм.

Энэ нь өөрөө хүний хүний эрхийг зөрчөөд хууль зөрчиж байгаа үйлдэл. Тухайлбал хүний зөвшөөрөлгүй зураг, дүрс бичлэг авах хуулиар хориотой. Өөрөөр хэлбэл тухайн газраар үйлчлүүлсэн иргэний бичлэгийг ямар нэгэн байдлаар бусдад дэлгэгдэх, худалдахгүй гэх батал гаа байхгүй бөгөөд энэ нь хүний нэр төр алдар хүндэд халдаж гутаах эрсдэлтэй юм.

Хүний эрхийг зөрчсөн энэхүү ноцтой асуудлын талаар үйлчлүүлэгч ШӨХТ-т хандсан. Хэрэглэгчийн санал, гомдлын дагуу ШӨХТГ-аас тус газарт ажиллах юм байна. Мөн тухайн үйлчлүүлэгч ХЭҮК, МХЕГ, цагдаагийн байгууллагад хандахаар болжээ.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

Эх сурвалж: Dorgio.mn