“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Б.Отгонтуяа өнгөрсөн хавар Ерөнхийлөгчөөс Алдарт эхийн одонгоо гардсан. Өдгөө дөрвөн хүүхдийн ээж тэрээр уран бүтээл, бизнесээ аль алийг нь орхигдуулалгүй “дөрөө харшуулан” яваа.

Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа охидынхоо зургийг дэлгэж “Үзэсгэлэн гоо сайхан охидуудаараа гангарна” хэмээн бичжээ. Түүний хувьд сайн ээж, сайн ханиас гадна сайн уран бүтээлийн хамтрагч гэдгийг ойр дотныхон нь ам бардам хэлдэг.

Үүнийгээ батлах гэсэн мэт өчигдөр шинэ уран бүтээлд хамтран оролцож буй уран бүтээлч найзууддаа гараа гарган хонины гуя шарж өгч байгаа харагдана лээ.