Загвар өмсөгч Э.Энхболдын эхнэр загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал нар 2008 онд танилцаж, гурван жил үерхэж байгаад ханилсан түүхтэй. Хүү, охины аав ээж болсон тэд Монголын үлгэр жишээ гэр бүлийн нэг юм.


Э.Энхболд ододтой бүжиглэе шоунд орж буй.

Түүний гэргий сошиалдаа хөгжилтэй зүйл нийтэлж олныг талцуулжээ.

Тэрээр “Манай хүн чинь эмэгтэйчүүдийг өргөөд өргөөд л явчихдаг шүү.

Орой нь хөл өвдлөө гээд орж ирээд би ч массаж энэ тэр хийж өгөөд л халамжлаал ингээд байхлаар хөл ч өвдөнө ядрана ч байлгүй дээ.

Их л жаргалтай байнашдээ бүүр хамгийн өндөр өргөжээ кккк за за шинэхэн хосууддаа амжилт хүсье ээ” гэжээ.