Короновирусын халдвар өдөрт 1000 давсан тоогоор шинээр бүртгэгдэж, 10 орчим хүн амиа алдах болсон.Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 159101 болж нэмэгдсэн ба нийт нас баралт 800 руу дөхсөн.

Эрүүл мэндийн яамны сайдын мэдээллээр нийслэлд тархалт буурч, олон нутагт тархалтын тоо эрс нэмэгдсэн гэдэг. Энэ нь өнгөрсөн наадмын өдрүүдэд хөдөөг зорих иргэдийн хөл хөдөлгөөнөөс үүдэлтэй болохыг хэн хүнгүй мэдэж байгаа.
Гэтэл орон нутагт тус вирусыг эдгээд эдгэрсэн ах дүү, амраг садан, найз нөхдөөсөө дайжин, цэрвэх асуудал байсаар байна. Тэр дундаа дунд сургуулийн сурагчдад энэ хандлага илүү ажиглагдах болжээ. Хэлж биш хийсч ирсэн халдварыг аваад эдгэсэн Дундговь аймгийн …дунд сургуулийн өсвөр насны хүү А.Билгүүний яриагаар “Халдвар аваад эдгэснийг аймаг сум, даяар зарладаг. Энэ халдварыг эдгэсэн байхад ойр дотны ангийн найзууд намайг ковид мэт харж, нүд үзүүрлэж надаас сэжиглэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Хичээл сургууль эхлэхээр энэ үзэгдэл улам ихсэх вий гэж айж байна. Найзууд маань ойлгохоос илүү шоолж байх жишээний. Хичээлдээ явахаас ичиж байна” гэв.
Энэ асуудал зөвхөн тэр хүүд биш бусад халдвар аваад эдгэрсэн хүмүүст ч ажиглагдаад байгаа аж. Булган аймгийн төрийн албан хаагч Я.Амаржаргал “Манай гэр бүл өнгөрсөн тавдугаар сард ковидын халдвар аваад эдгэрсэн. Гэтэл өнгөрсөн наадмын өдрүүдэд найз нөхөд, хамаатан садантайгаа уулзаж аялал зугаалгаар явахад биднээс цэрвэж, дөлж байгаа харилцаа нэг бус удаа ажиглагдсан. Короновирусыг хэн ч хэзээ ч тусч болно, цаг хугацааны асуудал гэдгийг манай монголчууд одоог хүртэл ойлгоогүй байна. Хөдөө сум руу 10 настай охиноо явуулахад ах дүү нар маань хүртэл короновирус тусч байсан гэх мэтээр охиныг маань ад үзэх асуудал гарсан. Нэгэнт тусаад эдгэрсэн хүмүүст сэтгэлзүйн дайралт үзүүлэхээ хэзээ болих вэ. Вирус тусаад эдгэрсэнийг нууцлаж болохгүй хэрэг үү. Короновирус тусаад үхэх биш, сэтгэлзүйн дайралтаас болоод гадуурхагдаж байна” гэв.