Он гарсаар цасанд суусан 58 дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 484 иргэний аюулгүй байдлыг хангаж, 108 тээврийн хэрэгслийг цаснаас татан гаргаад байна.

Харин өнгөрсөн онд сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагад цасанд суусан, төөрсөн, сураггүй болсон 18 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байсан.

Иймд хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, хоол хүнсний нөөцтэй, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших, авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул хурдаа тохируулж явах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.