Монголын утга зохиолын шинэ үеийн төлөөлөгчид төрөн гарсаар байна. Тэдний нэг нь шүүмжлэгч, яруу найрагч залуусын төлөөлөл Х.Чойдогжамц юм. Тэрээр “Эмоци” продакшин 10 жилийн ойдоо зориулан “Нэгэн зуны цэцэг” эмгэнэлт драммын жүжгээ толилуулж буй. Сошиал орчинд олон дагагчтай эрхэмүүд, яруу найрагчид, судлаачид амаа олохгүй магтан сайшааж байгаа билээ. Харин шүүмжлэгч Х.Чойдогжамц жүжгийн талаарх сэтгэгдэлээ “Зохиолч Тодко Самсон гэх хүний номыг уншиж байсангүй. “Нэгэн зуны цэцэг” жүжгийн урилга ирэхэд өнгийг нь нэг харья гэж бодоод үзэв. Зальжин, халтар, бүдүүлэг, хүчиндсэн юу ч гэмээр юм бэ дээ. Ийм зохиол нэртэй хоосон хээнцэрлэл, амьгүй эвлүүлгийг таашаадаг, шимтдэг, үнэлдэг бол эртхэн найзаасаа хасаарай. 10 жилийн ойгоо тэмдэглэж буй продакшн, найруулагч, жүжигчдэдээ харамсав, хайран юм. Мэргэжлийн хандлагад хаа хаанаа зорьж, биенээ олж, үнэлж бүтээцгээе л дээ.” хэмээн шүүмжлээд авав. “Нэгэн зуны цэцэг” эмгэнэлт драмын жүжгийн талаарх анхны сөрөг сэтгэгдэл байх.