Эм уулгүйгээр хаванг буулгах энгийн аргууд
Хаван гэдэг нь цусны судасны гадна байрладаг биеийн зөөлөн эдэд их хэмжээний шингэн хуримтлагдахыг хэлдэг. Хөл болон хөлний ул хөөхөд хүргэдэг “Peripheral” хаван нь хавангийн нь хамгийн түгээмэл хэлбэр нь бөгөөд хамгийн энгийнээс ноцтойг хүртэлх янз бүрийн шалтгаанаас үүсдэг.
Хаван гэдэг нь өвчин гэхээсээ илүү өвчний шинж тэмдэг юм. Гол төлөв архаг өвчний улмаас бөөрний хямарсан үйл ажиллагаа, зүрхний өвчин мөн элэгний үйл ажиллагаа алдагдсанаас үүсдэг. Түүнчлэн жирэмсний үеийн гормоны өөрчлөлт, хөдөлгөөн дасгал дутагдах, таргалалт, удаан хугацаагаар суунга эсвэл зогсоогоор байх, мөн бариу хувцас өмссөнөөс болж үүссэн гадны даралт зэрэг шалтгаанууд нөлөөлнө. Ингээд хамтдаа хаван буулгах үр дүнтэй 6 аргыг мэдэж авцгаая.
Эрүүл хооллох
Давс болон нүүрс ус их хэмжээгээр агуулсан хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. Түүнчлэн хурц болон чихэрлэг хоол хүнс орой идэж хэрхэвч болохгүй. Орой унтахын өмнө болж өгвөл юм идэхгүй байхыг хичээгээрэй.
Хавагнах нь таны биед чухал хэрэгцээтэй амин дэмүүд дутагдаж буйг илтгэдэг. Тиймээс жимс жимсгэнэ, хүнсний ногоо идэх хэрэгтэй аж. Мөн магни болон калигаар баялаг хоол хүнсийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшээрэй.
Явган алхах
Дасгал хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг хүнд сайн зүйл авчирдаггүй. Тиймээс өглөө бүр дасгал хийж, цэвэр агаарт явган алхаарай. Ингэснээр хөлөрч, бие дэх илүүдэл шингэн гадагшлах болно.
Ус уух
Хүн өдөрт дор хаяж 2 литр ус уух хэрэгтэй байдаг билээ. Энэ нь хавагнахыг зогсоох хамгийн үр дүнтэй арга бөгөөд ус ууснаар шээс хүрч, улмаар шингэнээ гадагшлуулан, хавагнаж буйг болиулах ач тустай юм. Гэхдээ та бөөр болон зүрхний асуудалтай бол эмчид хандаж, зөвлөгөө аваарай.
Сайн унтаж, амрах
Сайн унтаж, амарч чадахгүй байх нь хавагнах нэг том шалтгаан болдог. Эрдэмтэд, хүн өдөрт 7-8 цаг унтах ёстой болохыг олж тогтоосон бөгөөд та ажил төрлөө зөв зохицуулж, сайн гэгч нь унтаж амарч байгаарай.
Массаж хийх
Хавагнаж буй хэсэгтээ мэргэжлийн бариа засалчид хандан массаж хийлгүүлж болох бөгөөд харин өөрөө дур мэдэн хийж болохгүй гэдгийг анхаарна уу
1 сэтгэгдэл
Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авахыг хүсч байна уу, эсвэл бөөр, Биеийн эрхтэнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.
Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй
Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай.
Имэйл: [email protected]
Whats програмын дугаар: +33751490980
Сайн сайхныг хүсье
МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР
DR MAXWELL