Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн Цогтын Батсайханыг танихгүй хүн үгүй. Түүний хувьд алдарт “Айзам” хамтлагийн дуучин байсан гэдгээрээ алдартай. Мөн Улсын тод манлай уяач, авто спортын мастер, “Симба” группын захирал гэдэг цол гуншинтай.


Ноён Ц.Батсайхан “Айзам” хамтлаг ид мандан бадарч байхад буюу 1990-ээд оны эхээр Соёл, Урлагийн Их Сургуулийг дуучин мэргэжлээр дүүргэжээ. Түүнээс өмнө ОХУ-ын Новосибирск хотын Их Сургуульд суралцаж, эдийн засгийн мэргэжил эзэмшсэн чамлахааргүй боловсролтой нэгэн аж.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захиралын алба хашиж байсан тэрээр бизнесийн гараагаа 1995 оноос эхлүүлж байжээ.