“Тв коктейль” хамтлагийн ганц сарнай Н.Цэнд-Аюуш 40 дөхсөн насандаа ганц хүү төрүүлж, улмаар гурван жилийн турш урлагаас хөндийрч амар жимэр амьдарсан.

Угаас урлагийнхан хожуу гэрлэж үр хүүхдийн асуудалд тэр тусмаа эмэгтэй жүжигчид тун нухацтай ханддаг хойно. Эвлэгхэн жүжиглэдэг энэ адтай бүсгүй Цоомоо, Өөскө, Эрхэмбаяр гэх гурван залуутай уран бүтээл хийж явсан ч хэнтэй нь ч романслаагүй нь эршүүд зангийнх нь тодорхойлолт болно.


Тэд оюутан байхдаа хамтлагаа байгуулж, уран бүтээлдээ орж байсан талаар тус хамтлагийн ахлагч Цоомоо нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө дурьсан байдаг. Түүнчлэн, хамтлагийнхаа ганц сарнайг хичээлийнхээ хажуугаар Баянзүрх захад ногооны худалдагч хийдэг байсныг ч нуугаагүй юм.