“ Учиртай урилга”, “Urban talk” зэрэг нэвтрүүлгээр олонд танигдсан Я.Учралын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний төрсөн өдөр “Март-8” баяртай ойролцоо тохиодог учраас үүндээс бага зэрэг “эмзэглэлтэй” ханддаг тухайгаа цахим хуудаснаа онцолжээ.


Хөтлөгч залуугийн хувьд төрсөн ааваараа бус ээжээрээ овоглодог. Учир нь түүний төрсөн аав найруулагч Ц.Хүсэлбаатар жүжигчин С.Өлзийхүүтэй амьдрал зохиохоосоо өмнө Б.Янжиндулам гэх бүсгүйтэй ханилж Я.Учралыг төрүүлж байсан аж. Энэ тухайгаа найруулагч Ц.Хүсэлбаатар хүүгийнхээ хийдэг “Учиртай урилга” нэвтрүүлэгт орохдоо ярьж, олны анхаарлыг өөрсддөө татаж байсан түүхтэй.

Найруулагч Ц.Хүсэлбаатар хоёрдахь амьдралаа тухайн үеийн сайхан хүүхнүүдийн нэг гэгддэг байсан МУГЖ С.Өлзийхүүтэй эхлүүлсэн. Тэд дундаасаа охин хүү хоёртой.

Охин Х.Баярмаа Дэлхийн мисс-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан, Аюултай харилцаа зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглон авьяас билгээ харуулсан түүнийг Монголчууд андахгүй.
Харин тэдний бага хүүг Х.Сумъяадорж гэдэг. Тэрбээр Б.Гангаамаа гэх даруухан бүсгүйтэй ханилж, ээж аавыгаа өвөө эмээ болгоод байгаа. Гангаамаа бол аварга А.Сүхбатын ах А.Батсүхийн охин юм.