Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол улсад суугаа гадаад иргэдийн төлөөлөл өнөөдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ICPark Олон Улсын Соёлын Цэцэрлэгт Хүрээлэнд мод тарьлаа.
Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах British school болон Sakura дунд сургуулийн Амeрик, Япон, Солонгос, Ирланд, Нигeр зэрэг таван орны багш нар нэгдэж 20 орчим модыг тарихад гар бие оролцлоо.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” уриан дор төр, хувийн хэвшил, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, ард иргэд мод тарихад идэвхтэй оролцож байгаа билээ.