Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрайн охин Н.Сувд 1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна.

“Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн билээ.

Мөн түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол олгосон юм.

Өдгөө 70 насын босгыг давсан ч тэрээр 20 насаар залуухан харагддаг. “Тэгри Чину” кино нээлтийн үеэр манай сайтын дуранд.