2010 онд UBS телевизийн “Universe Best Songs” тв шоу уралдаанд орж, гранпри авч, хүмүүст их танигдаж байсан дуучин Б.Жавхлантөгс 2018 онд “Авьяаслаг монголчууд”шоунд дахин оролцож байлаа. Дуучнаас гадна маркетингийн менежер хийдэг тэрбээр монголд байдаг тенор хоолойтой дуучдын нэг.

Дуучин Г.Ариунбаатартай дотно нөхөрлөдөг тэрбээр гэр бүлийн зургаа дэлгэжээ. Монголын урлагийн салбарт багагүй амжилт үзүүлж яваа тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд европт нэгэн хэсэг ажиллаж, хар бор ажил хийж байсан гэдэг.