Монголын дэлгэцийн урлагт цөөхөн чанартай дүр, адармаатай амьдралын түүхээрээ олонд танигдсан хүн бол жүжигчин Золзаяа. Найруулагч Б.Тамирын экс эхнэр, энхрий охиных нь ээж гэгддэг тэрбээр өдгөө өөрөөсөө олон насаар дүү реппер Rookcie буюу У.Мөнгөнбаганатай хамтран амьдарч буй.


Тун удахгүй хоёр дахь үрээ үнэрлэхээр хүлээж буй жүжигчин бүсгүй өнөөдөр 33 насны төрсөн өдрөө угтаж байна. Тэрбээр энэ удаад төрсөн өдрөө тэмдэглэж чадахгүй гэдгээ өөрийн цахим хуудаснаа тэмдэглэн, “Хүндэтгэх шалтгаантай шүү” хэмээн онцолжээ.
Жүжигчин бүсгүйн хувьд найруулагч нөхрөөсөө салсны дараагаар хэд хэдэн залуутай романс үүсгэж байсан ч, хэнтэй нь хамт амьдарч байгаагүй. Нэгэн цагт түүнд “Наран” группын бэрийн суудлыг найз залуу нь санал болгосон ч, тэр татгалзаж байсан түүхтэй.