Хөгжмийн зохиолч, продюсер Б.Долгион бусдад хутгалуулж, эмнэлэгт хүргэгджээ.

Түүнийг Цэргийн төв эмнэлэгт шууд хүргэсэн бөгөөд 70 настай эрэгтэй Б энэ хэргийг үйлдсэн нь тогтоогджээ.

Тэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар Б нь ахар сүүлний орчим 1 удаа хатгаж, зүүн гарын сарвууны арыг 1 удаа зүсэж гэмтээсэн байна. Хохирогч Б.Долгион нь Цэргийн төв эмнэлэгт зургаан оёдол хийлгэсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, мэдүүлэг вөгөх чадваргүй байсан тул ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Харин хэрэгт холбогдогч Б-г эрүүлжүүлэн, саатуулжээ.