Дуучин Нямзагд, Хандмаа хоёр сүүлийн 10 шахам жил хослон дуулж яваа хамтрагчид.Нийтийн дуэт дуучдаас нэр холбогдоогүй, хайр сэтгэлийн холбоогүй хамтрагч гэвэл Нямзагд, Хандмаа хоёр.

Хамтдаа цомог гаргаж, уран бүтээлийн тоглолт хэд хэдийг хийсэн уран бүтээлч.

СУИС-ийн төгсөгчид дотроос эвлэг, уран дуулдаг дуучны тоонд багтадаг.

Хамтдаа олон сайхан дуу амьдруулсан тэд ахмад буурлууддаа асрамжийн газар барих сайн үйлсэд нь зориулж “Зүүдний учрал” тоглолтынхоо орлогоос сэтгэлийн бэлгээ гардууллаа.

Тэд уран дуулдаг мецо баритон хоолойны төгс зохицол болсон дуучид юмаа.