Нэгэн цагт нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, НОК-ын даргаар ажиллаж байсан бригадын генерал Рэнцэндоржийн Чингисийг манай папараци дуран онцлон буулгалаа.

Түүний хувьд Авлигатай тэмцэх газар Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогоо /ХАСХОМ/ мэдүүлээгүй гэдгээрээ хэвлэлийнхний анхааралд өртөж байсан юм. Учир нь зөвхөн 2015 онд ХАСХОМ-ээ бүртгүүлж байсан түүүхтэй.
Р.Чингис нь цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан нэгэн. Өдгөө тэрбээр Дотоодын цэргийг удирдаж байгаа юм.

Түүний хөрөнгийн тухайд 2015 онд бүртгүүлсэн ХАСХОМ-ээс үзэхэд, бүртгэлтэй нэг орон сууцтай, “Хийморьлог шонхор”, “Мегаментал” ХХК-ийн 11 болон 15.75 хувийн хувьцааг эзэмшдэг гэсэн байна.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр, түүний хамаарал бүхий этгээдийн нэр дээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Монгол-Оросын хамтарсан III сургуулийн дэргэд орон сууцтай, Хан-Уул дүүрэгт “Ривер гарден” хотхонд нэг орон сууц, мөн “Оргил” рашаан сувиллын орчимд хувийн сууц, хүүхдүүдийнх нь нэр дээр авто зогсоол, орон сууц, газартай ажээ.