Боловсрол суваг телевизээр үзэгчдийн хүртээл болдог “Бурхны аварлаар чи ирлээ” шоуны хамт олон жүжигчин Х.Баярмааг төслөөсөө хасчээ. Түүний оронд Мөрөөдлийн театрын ахлагч Б.Эрхэмбаярыг залуу гэргий Э.Намуунааг авсан байна.


Ур чадварын хувьд Э.Намуунаагаас Х.Баярмаа нь илүү хэмээн үзэгчид дүгнэдэг.
“Бурхны аварлаар чи ирлээ” шоу нь мэргэжлийн жүжигчид зохиолгүй, найруулгаггүй жүжиглэхдээ хэрхэн дүрдээ орж, хурдан сэтгэж, авьяасаа гайхуулдаг вэ гэдгийг харуулдаг сонирхолтой, хошин мэдрэмжийг төрүүлдэг төсөлт нэвтрүүлэг юм.

Жүжигчин Х.Баярмаагаас бусад хуучин бүрэлдэхүүн нь хэвээрээ бөгөөд шинэ улирлын зураг авалтуудаа хийж эхэлсэн байна.