Mixx хамтлагийн ахлагч асан, реппер загвар өмсөгч Темпо загварын залуухан охидыг хөгшин мөнгөтэй эрчүүдэд зуучилдаг бүлэг хүмүүсийн талаар цахим хуудаснаа онцолжээ.

Тэрбээр “Загварын тэмцээн ажил нэртэйгээр загвар өмсдөг жоохон охидуудыг хөгшин мөнгөтэй хүмүүстэй хүчээр уулзуулж зуучилдаг хэсэг бүлэг хүмүүс байнаа!! битгий охидуудын амьдрал алаачээ!охидууд бас өөрсдөө ухаантай байгаарай,эцэг эх ах дүү нар ч гэсэн энэ тал дээр охидуудаа хэнтэй нийлж байна ямар хүмүүстэй ажиллаж байна сайн хараа хяналт тавиж байгаарай” хэмээсэн байна.
Реппер Темпогийн хувьд өдгөө гоонь эрийн амьдралаар амьдарч яваа нэгэн юм.

Загвар өмсөхийн хажуугаар уран бүтээл хийдэг тэрбээр мисс жүжигчин П.Шүүдэрцэцэгийн анхны хайрын эзэн билээ.