Ард санхүүгийн нэгдлийн эзэн Ч.Ганхуяг машинаараа морьтой хүн хөөсөн Л.Чинбатыг өмөөрөв.

Тэрээр “Өглөөнөөс үдэш хүртэл хөдөө ажилладаг, асар их мөнгөтэй мөртлөө гадаад явдаггүй, эгэл даруу хувцасладаг бол хүн дайрч алж болно гээд байгаа юм у

Өдийд хаа нэг газар далайн эрэг дээр биеийн амраа бодоод хэвтэж байхын оронд хөдөө өөрөө машинаа бариад ажлаа эргүүлээд давхиж байх ч гэж… Жилийн 8 сарыг нь газрын мухарт очоод нөгөө тариагаа хийгээд үзэгдэхгүй. Би 15 жилийн өмнө танилцсан – нэг сөөм ч өөрчлөгдөхгүй юм билээ. 2 жилийн өмнө нэг дайраад гарсан – байж суухын аргагүй шумуултайг яана… Худал, хулгайтай эвлэрэнэ гэж үгүй – үзэлцсээр байгаад дуусдаг зантай. Түүнийгээ тавихгүй. Хэцүү, хэцүү. Гэхдээ ийм хүмүүс байж байгаа нь өөрөө маниусдаа азны кооля юм даа” гэлээ.

Өглөөнөөс үдэш хүртэл хөдөө ажилладаг, асар их мөнгөтэй мөртлөө гадаад явдаггүй, эгэл даруу хувцасладаг бол машинаараа хүн дайрч, хөөж болох бололтой шүү.