Дуучин Б.Жавхлантөгс гадаадад гарч ажил хийж байгаа Монгол залуусын нэг.

Түүний хийсэн саяхан хийсэн пост цахим орчинд олны анхааралд өртөж байсан. Урлагаа орхиж харь орныг сонгосон тэрээр эх орондоо ирсэн ч тааруу байгаа бололтой тун бухимдангуй сэтгэгдэл бичсэн нь дахин олны анхаарлыг татав. Энэ удаад тэрбээр  “Монголд цалин багатай ажиллаж амьдрах гэж зүдэрч байхын оронд энд ирж ажил хий” гэсэн юм. Тэрээр Монголдоо ирээд удаагүй бөгөөд цахимдаа хатуухан үг бичжээ. “Намайг Японд байхад хайран сайхан хоолой хүрээд ир дэмжье тусалъя ажил төрөл бла бла сайхан дуул гээд байсан гарууд хайчваа ирсэн чинь таг болоошш одоо сайхан хөдөлмөрлө гэшшш та нар битгий тэгж бүлт бүлт чааж бай! Зүгээр мөрөө амьдарч байсан хүнд битгий ингэж гай бол! Чадахгүй бол хэн нэгэнд худлаа итгэл найдвар битгий төрүүлж бай!!!
Би нээрээ мөн итгэмтгий хүн юм даа өөрчлөх байх хөгжүүлэх байх гээл итгээд санал аа өгөөд байдаг гарууд шиг л байх юм даа чааваас!

Энд ирж ингэж гөлөг болохоо мэдсэн бол шаал дэмий ирлээ!! Гадаадад байгаа найзууддаа хэлэхэд наанаа ёстой харлаад ч хамаагүй амьдар!! Сиймхий ч гэсэн гэр минь гэж бодож битгий ирээрэй энд бол зүгээр л гөлөг болно шүү! Юун хүн байх юун амьдрал зүгээр л амьтан болно! ёстой новш л болно!!!

Тэнд байсан бол ядаж ажилтай, орлоготой, идэх хоолтойгоо байж байхгүй юу.  Энд ингээд гуйлгачин царайлахаа мэдсэн бол! ёстой новш юм аа нээрээ!!! !” гэжээ.