2008 онд СУИС-ийн нэг ангийн дөрвөн залуу хүсэл мөрөөдлөө даган нэгэн хамтлагийн байгуулсан нь төдийгөөс өдийг хүртэл хайрын дууны хөг эгшиг байсаар ирсэн “Мотив” хамтлаг билээ. Boyband хамтлагуудаас хамгийн уянгалаг, гэгээлэг хайрыг түгээдэг тэд 15 жилийн ойн тоглолтоо хүргэхээр болжээ.

“Цасан бороо” тоглолтын дараа хийж байгаа томоохон тоглолт гэдгээрээ онцлогтой бөгөөд тоглолт энэ сарын 18-нд 19:00 цагаас Зайсан event hall-д болох гэнэ.

Тоглолтыг “The Night Us” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтын найруулагчаар Жонон хамтлагийн ахлагч Д.Мөнх-Оргил ажиллаж байгаа ба тэрээр тоглолтыг гурван хэсгээс бүрдэх ба урилгаар Дижитал хамтлаг, Б.Баярцэцэг нар оролцох ба бусад уран бүтээлчдийг тоглолтын үеэр сюрприз хэвээр үлдээж байгааг хэллээ.

Тоглолтонд Мотив хамтлагийн шилдэг дуунуудаас 30 гаруй дууг дуулах гэнэ. Тоглолтын тасалбарыг shoppy.mn-ээр худалдаалж байгаа аж.