Рок попын ертөнцөд гэнэт од болоод гэнэт алга болсон дуучин BX буюу Ц.Батбаатарыг сураггүй болсонд фенүүд нь гайхширсан. Зарим нь “BX шиг гэнэт алга болохсон” гэх мэт хошин яриа хүртэл гаргах болсон.

Тэгвэл дуучин BX буюу Ц.Батбаатар АНУ-д амьдарч нам гүмхэн байдлыг эрхэмлэх болжээ. Олон жил шинэ уран бүтээл гаргаагүй тэрээр дуучин Доннатай хамтран фенүүддээ уран бүтээлийн сюрприз барих гэж байгаа бололтой.