Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2024.06.28/ орон даяар болж байгаа. Санал авах ажиллагаа 07:00 – 22:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Сонгуульд залуус идэвхтэй оролцож байгаа ч саналын хуудасны зургаа цахим орчинд байршуулах, олон нийтэд мэдээлж хууль зөрчиж байна.
Тодруулбал, сонгуульд санал өгсөн саналын хуудасны зургаа авч нийтэд мэдээлэх нь Зөрчлийн тухай хуулиар 10 000 000 төгрөгийн торгуультай байдаг бөгөөд иргэд хуулийн мэдлэггүйн улмаас энэ төрлийн зөрчил гаргах тохиолдол гарч байгаа аж.
Иймд Зөрчлийн хуулийн
30.2.саналын хуудсанд тэмдэглэсэн санал, саналын хуудасны зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан; бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг тул иргэд та бүхэн саналын хуудасны зургийг цахим орчинд байршуулахгүй, олон нийтэд мэдээлэхгүй байхыг СЕХ-оос сэрэмжлүүллээ.