Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2024.06.28/ 07:00 цагт эхэлж дөнгөж сая 22:00 цагт дууслаа.
Энэ жилийн УИХ-ын сонгуулийн ирц 69.3 % хувь байлаа.
УИХ-ын ээлжит сонгуульд аймгуудаас Завхан аймаг, Гуравдугаар тойрог тус тус хамгийн өндөр ирцтэйгээр оролцсон бол УИХ-ын Тавдугаар тойрог болон Дорнод аймаг хамгийн муу ирцтэй сонгуульд оролцлоо.