Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2024.06.28/ орон даяар боллоо. Одоо саналыг тоолж байгаа бөгөөд 13-рр тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт санал хураалтыг 100 тоолж дууссан байна. Улмаар С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар хамгийн их санал авч УИХ-д улиран сонгогдож байна.
Уг тойрог нь нийт 49,418 сонгогчтой ба 20 нам, эвсэлийн 32 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Хамгийн олон санал авсан эхний ХОЁР нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно.
Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 24,709 байгаа юм.