Дуучин Нара буюу М.Нарантуяа нийгмийн идэвхтэй хүмүүсийн нэг яах аргагүй мөн билээ. Тэрбээр сүүлийн гурван сонгуульд оролцсон бөгөөд Монголын ёс гурав гэдэг шиг гурав дахь удаагийнхаа оролдлогоор УИХ-ын гишүүн болохоор боллоо.
М.Нарантуяа энэ удаад Иргэний зориг ногоон намаас жагсаалтын хоёрт бичигдсэн юм. Улмаар олон нийтийн Иргэний зориг ногоон намд өгсөн саналын дүнд ийнхү УИХ-ын гишүүн болж боайна.
Тэрбээр маш их баяртай байгаагаа хэлээд, маш их хариуцага ирж байгаа болохоор хичээнэ. Мөн хүүхэд эмэгтэйчүүдэд чиглэн ажиллах болно гэдгээ илэрхийлж баярын нулимс унагаж байгаа харагдана лээ.
Нөхөр нь саналаа өгөөд ирэхдээ УИХ-ын гишүүн эхнэртэй болно гэдгийг хэлж маш олон хүнд баярлаж байгаагаа илэрхийлэв.