УИХ-ын сонгуулийн дүн гарч байгаа энэ цаг үед олон нийт өөрийн байр суурийг илэрхийлсээр байгаа. Тэдгээрээс хамгийн ширүүн хэлж байгаа нь олноо “дух” нэрээрээ алдаршсан Б.Цэцэг юм.
Тэрбээр олноо “элийрэгч” нэрээрээ алдаршсан Уянгыг сонгогдоогүйд хамгийн их баярласан бөгөөд энэ талаараа өөрйнхөө цахим хуудсанд: “Боолын боол, босгоны шороо болох ийм л байдаг… Эбигийн гар хөл болж ахж битгий Монголчуудыг минь талцуулж алалцуулаарай гэж хичээнгүйлэн хүсье. Сонгинохайрханчууд маань ухаалаг байлаа. Монгол төрийн босго өндөр байх болутгай” хэмээжээ.
Харин “элийрэгч” Уянга сонгуульд өвдөг шороодсондоо тун ихээр шаралхаж, дараа дараагийн сонгуульд хүч үзсээр байх болно гэдгээ иун бүдүүлэг үгсээр илэрхийлсэн юм.