Олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж олон сайхан уран бүтээл төрүүлсэн залуу дуучин Э.Дашнямын сонсогч фэнүүд олон байдаг. Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн тэрбээр хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү юм.Удмын авьяасаа өвлөж төрсөн эгэл жирийн малчны хүү Э.Дашням эхнэр охиноо ил гаргадаггүй. Тэгвэл тэрээр анх удаа цахим хуудаснаа хайртай хөөрхөн гэргийгээрээ гангарчээ.