Монгол улсын их хурлын гишүүд өчигдөр тангарагаа өргөж, 126 гишүүн ард иргэдийг төлөөлөн ажиллана. Тэд тангараг өргөх гэж нэлээд будилж, сандарч, тангарагийн үгээ мартаж, Төрийн ёслолоос зааварчилсан ёс горимыг чанад мөрдөж чадахгүй байгаа харагдана.
Монгол улсын ерөнхийлөгчийн шашин, соёлын зөвлөх, Ардын багш, монгол соёл, бэлгэдэл судлаач С. Дулам гуайн хүү тангараг өргөхдөө ёс зүйгүй үйлдэл гаргав. Тэрээр чухам л өв соёлоо дэлгэрүүлж мандуулах гэж, том хүний хүү гээд лефтээр орж УИХ гишүүн болсон. Гэвч ёслолын протоколыг хэд хэд зөрчив. Тангараг уншихдаа 2 гараа индэр дээр тохож хоёр тийш займчин, нүд нь тогтохгүй байв.
Мөн гишүүний үнэмлэхээ гардаж авахдаа ганц гараараа төрөө хүндлэхгүй булаах шахам авсан нь телевиз үзэгч, лайв үзэгчдэд эвгүй сэтгэгдэл төрүүлжээ. Ямар сайндаа Бум-Очир яаж байна аа гэхэв дээ.
Мөн хуваарилаж өгсөн суудалдаа зүгээр ч сууж чадахгүй сонин сонин гарын хөдөлгөөн хийж суугаа харагдана. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө засах хэрэгтэй гишүүд олон байна шүү.