Сүүлийн үед олон хутагт хувилгаад тодорсон ч Завхан Нарованчин гэгээнтэн шиг нэр алдартай нь үгүй. Залуухан царайлаг гэгээнтнийг харахаар охид бүсгүйчүүд хуйларч, сүсэг, сахилаа мартан хөл алддаг. “Гурван охин” хамтлагийнхан, дуучин Х.Мөнгөнцэцэг, “Мак”-ийн гүнж Н.Цэлмүүн нар Нарованчин гэгээний үнэнч шавь нар. Төрийн цагдаатай тэрсэлдэхээсээ айдаггүй Нямтайширийн Цэлмүүн Нарованчин гэгээнтний өмнө сөхөрч, адис авдаг. Тэрбүү хэл, Отгонтэнгэрийн тахилгад Нарванчин гэгээнтэн “МАК”-ийн Нямтайширийн хувийн онгоцоор морилон очиж, ерөнхийлөгчтэй зиндаархаж явсан удаатай. Дашрамд дуулгахад, Цэцэг ичээм царайлаг гэгээнтэн маань фитнесст хичээллэж бие бялдраа хөгжүүлдэг гэсэн шүү.