УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туул. Дөрвөн хүүхдийн ээж Э.Туул загварлаг хувцаслалт, өвөрмөц стиль имиджтэй, мэдрэмжтэй, Монголын хамгийн fashion бүсгүйчүүдийн нэг.Тэгвэл тэрбээр фото моделийн кареараа эхлүүлсэн байна.
Тодруулбал, өөрийн үүсгэн байгуулсан “Хайрын хурим” салоны шинэ загваруудыг сэтгүүлд “мөнхлөх”-ийн тулд 21 аймгийн байгалийн гоо үзэсгэлэн бүрдсэн газруудад очиж, фото зургаа авхуулах болсон байна.
Э.Туулын хувьд АНУ-д дээд боловсрол эзэмшсэн бөгөөд 20 настайдаа анхны бизнесээ эхлүүлж байсан гэдэг. Загварын сонирхолдоо хөтлөгдөн нээсэн түүний “Хайрын хурим” загварын салон одоо ч үйлчлүүлэгч олонтой. Хуримын даашин, монгол үндэсний загварын дээлээр дагнан, өөрсдийн өнгө төрхөө бүрдүүлж чадсан тус “Хайрын хурим”-ынхан сүүлийн үед бүсгүйчүүдийн гадуур хувцас, хүрэм, хамбан загварын өдөр тутмын хувцсаараа сонирхол татаж байгаа.
Мөн “Ажигана” группийн захирлын албыг давхар хашдаг. Түүний удирддаг групп “Оргио” нэрийн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцдэг болсон билээ. “Оргио” брэнд нь монгол тахианы махан бүтээгдэхүүнийг сүүлийн үеийн технологи, өвөрмөц сав баглаа боодолтойгоор үйлдвэрлэдэг.