АПУ-гийн П.Батсайханы “ганц” хүү гэгддэг Б.Гантиг өнгөрсөн зуныг амраг бүсгүйтэйгээ Францад зугаацаж өнгөрүүлжээ. Монголбанкны ажилтнаас гадна “Ulaanbaatar FC” клубын Ерөнхийлөгч гуншинтэй тэрбээр өдгөө 32 настай. Харин түүний амраг бүсгүйг Б.Биндэръяа гэдэг бөгөөд нэгэн чимэглэлийн компанийн үүсгэн байгуулагч гэнэ лээ. Тэд одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 оноос хойш болзож буй боловч одоог хүртэл хуримын зар тараагаагүй.
Эх сурвалжийн мэдээллээр Б.Гантигийн болзоот бүсгүйг П.Батсайхан болон түүний гэргий Алимаа нар таашаадаггүй гэсэн.
Учир нь Б.Гантиг Америкт сурч байхдаа Э.Өнөрөө гэх угсаа сайтай, боловсролтой бүсгүйтэй үерхэж, бэр буулгах, сүй тавих хэмжээний дотно явжээ. Гэвч залуу хосуудын хайр сэтгэл Монголд ирээд “унтарсан” гэдгийг эх сурвалжууд хэлдэг.
Э.Өнөрийн хувьд “Блүүмберг” телевизийн маркетингийн албанд ажиллаж байгаад, шинэ баячууд үйлчлүүлэх дуртай ресторан нээсэн төдийгүй Оюунгэрэлийн ганц хүү Б.Дөлгөөнтэй тоонот гэрт толгой холбосон түүхтэй.
Дашрамд дуулгахад, П.Батсайхан түүний гэргий Алимаа нар хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй нийлсэн. Өөрөөр хэлбэл, Б.Гантиг нь ээж Алимаагаа, охин Б.Цацрал аав П.Батсайханаа даган хоёр талаасаа нийлж нэг гэр бүл бий болгожээ.
Хувийн амьдралаа тэгтлээ нууцалдаг П.Батсайхан ноёнтны анхны гэргий хэн байсан, Цацралынх нь ээж ямар бүсгүй гэдгийг хэн ч мэддэггүй.