Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийж буйтай холбоотойгоор МСНЭ мэдэгдэл гаргалаа

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхээр эрх бүхий байгууллагуудаас гаргасаар ирсэн хууль, тогтоомж, журмууд хэвлэлийн эрх, эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд улам бүр хязгаарлалт хийсээр байгаа нь цаашид ноцтой үр дагаварт хүргэж болох буруу жишгийг тогтоож байна хэмээн үзэж МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа.