Бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүй гэгдэх Мэрлилин Монро хэдийгээр өөд болоод багагүй хугацаа өнгөрсөн ч түүний үзэсгэлэнт зургууд өнөөдрийг хүртэл олны анхаарлыг татсаар байдаг.
Ялдам инээд, энхрий төрх нь түүний гоо үзэсгэлэнг улам тодотгодог бөгөөд төмсний шуудайг хүртэл амилуулах чадвартай модель гэдгийг батлах зургууд цахим орчинд хандалт өндөртэй байна.
Төмсний шуудайг хүртэл амилуулах чадвартай модель гэх түүний гайхалтай зургийг хүргэж байна.
Бэлтгэсэн А.Маша