Та бидний хайрлаж, хүндэтгэж, үлгэр дуурайлал авдаг Холливудын одод алдрын оргилд хүрэхээсээ өмнө таны санаанд оромгүй ажил хийдэг байсан ажээ. Тэдгээрээс 11 хүнийг түүвэрлэн хүргэж байна.
Стив Бушеми – Гал сөнөөгч
1980-д онд алдарт жүжигчин эр гал сөнөөгчөөр ажиллаж байсан түүхтэй. Тэрбээр 09-р сарын 11-ны халдлага болох үед гал сөнөөгчийн ажлаа хамгийн их санагалзсан гэдэг.
Дэнни де Вито – Нас барсан хүний үс засдаг байв
Эгдүүтэй, хайр татам Дэнни де Вито алдарт жүжигчин болохоосоо өмнө нас барсан хүмүүсийн үсийг засдаг байжээ. Өөрөөр хэлбэл нас барсан хүнийг оршуулгад нь зориулсан үсийг нь төгс засах шаардлагатай бөгөөд энэхүү хүнд ажлыг Дэнни де Вито хийдэг байсан гэнэ шүү.
Харрисон Форд – Мужаан
Жүжигчин Харрисон Форд Холливудын од болохыг хичээгээгүй биш хичээсэн. Гэвч эхний удаад бүтэлгүйтсэн түүхтэй. Тиймээс бууж өгч, мужаанаар ажиллах болсон бөгөөд чухам энэ үедээ л найруулагч Жорж Лукасын хараанд өртөж алдрын оргилд гарах эхлэл тавигдсан байдаг.
Галь Гадот – Израилийн армийн алба хаагч
Ирээдүйн алдарт жүжигчин болохоосоо өмнө буюу 18 настайдаа Галь Гадот Израилийн армид фитнессийн багшаар хоёр жил алба хаасан түүхтэй. Тухайн үедээ Израилийн миссийн тэмцээнд түрүүлсэн байсан гээд олны танил болохоосоо өмнөх амьдрал нь тун сонирхолтой шүү.
Пирс Броснан – Галаар наадагч
Жеймс Бонд киноны од болохоосоо өмнө тэрбээр урлагийн сургуульд сурч байхдаа галаар наадагч байсан. Тэрбээр баяр, ёслол, тэмдэглэлт арга хэмжээнд дээр галаар наадах үзүүлбэр үзүүлдэг байсан түүхтэй.
Брэд Питт – El Pollo Loco сүлжээ ресторанд үйлчлүүлэгч татах ажилтан
Зурагт харуулсан тахианы өмсгөлийг өмсөөд гудамжинд гарч El Pollo Loco сүлжээ зоогийн газарт үйлчлүүлэгчийг урьдаг байсан аж. Маш хүнд энэ ажлыг тэрбээр өдөр бүр хийдэг байсан түүхтэй.
Ченнинг Татум – Тайчигч
Холливудын сайхан залуусын нэг гэгдэх Ченнинг Татум тайчигчаар ажиллаж байсан. Түүний тайзны нэр нь Чен Кроуфорд.
Шарлиз Терон- Балетчин
Тэрбээр багаасаа л балетаар хичээллэж, сонгодог урлагт гүн гүнзгий дурлаад байв. Харамсалтай нь 19 насандаа өвдөгөө гэмтээснээр түүний балетын мөрөөдөл биелэх боломжгүй болсон. Чухам үүний ачаар тэрбээр дэлхийн хэмжээний од болж гялалзах эхлэл тавигдсан.
Рианна – Батлан хамгаалахын сургалтын хөтөлбөрт хамрагдаж байв
Барбодосын иргэн тэрбээр өсвөр насандаа Батлан хамгаалахын сургалтын хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд баталгаа нь энэхүү зураг
Хью Жекман – Биеийн тамирын багш
Өсвөр насандаа Хью Жекман сургуулийн сагсан бөмбөгийн багийн ахлагч байсан. Тиймээс биеийн тамирын багшаар хэсэг хугацаанд ажиллаж байсан түүхтэй.
Квентин Тарантино – Кино түрээсийн газрын ажилтан
Кино түрээсийн газрын ажилтан болох нь түүний өнөөдрийн амжилтын эхлэл болсон гэж хэлж болно. Тэрбээр кино түрээсийн газарт ажиллаж байхдаа шилдэг бүтээлүүдтэй танилцсан юм. Касс дээр ажиллаж байхдаа залуу Квентин амьдралаа кинотой холбоно гэдгээ ойлгосон гэж ярьдаг.