Одоогоос таван жилийн өмнө Мьянмар улсын Янгон хотноо Сейкт Тхукх Тету хийдийн лам Вилатха могой хамгаалах байр байгуулжээ. Тэрбээр зах дээр хүнс, эрүүл мэндийн зориулалтаар баригдсан үхэх нь тодорхой болсон могойнуудыг худалдан авч өөрийн хамгаалах байрандаа байлгаж, тэнхрүүлэн эргэж байгальд нь тавьдаг байна.
Түний хувьд могойг худалдах болон хөнөөсөн үйлийн үр нь эргэж хүнд ирдэг болохоор худалдан авдаг аж. Нөгө өталаас экологийн тэнцвэрт байдлыг хангахын улд ийнхүү могой хамгаалдаг гэнэ.
Тэрбээр могойнуудыг тэнхрэх хүртэл хамгаалах байрандаа байлгадаг. Улмаар байгальд нь эргүүлж тавьдаг бөгөөд зөвхөн энэ ажилдаа сард 300 гаруй ам.доллар зарцуулдаг байна.
Байгаль хамгаалагчдын хэлж буйгаар Зүүн Өмнөд Ази нь зэрлэг ан амьтдын хууль бус худалдаагаараа дэлхийд тэргүүлдэг болсон бөгөөд могойг Хятад, Тайланд зэрэг хөрш зэргэлдээ орнуудад хууль бусаар нэвтрүүлэх нь элбэг гэнэ.