Жон Форемон бол далайн эргийн чулуунуудаар урлагийн бүтээл хийдэг чадварлаг нэгэн. Хэлбэр, хэмжээ, өнгөөр нь ялгаж тэрбээр бүтээл туурвиж зургийг нь өөрийнхөө цахим орчинд байршуулдаг.
Үүнээс гадна эргийн элсэн дээр мандал зурж, навч, дун зэргээр бүтээл хийдэг байгалийн уран бүтээлч юм.
Английн иргэн тэрбээр ихэнх цагаа далайн эрэгт өнгөрөөж, энэ чиглэлээр сурахыг хүссэн нэгэнд нь цахимаар зөвлөгөө өгдөг байна.
Түүний гайхалтай бүтээлүүдээс хүргэж байна.