COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 5,807 хүнд PCR шинжилгээ хийснээс 21 хүний сорьцод халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,263 болсон байна.

Шинээр илэрсэн 21 тохиолдол нь Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд бусад орон нутгуудаас шинээр халдвар илрээгүйг хэллээ.