ЭМЯ-наас КОВИД-19 халдварын шинэ мэдээллийг хүргэж байна.

Өчигдөр 13,210 хүний сорьцод шинжилгээ хийхэд 575 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 7,589 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарав.

Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4,711 болж байна